TABLEGO
Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026-11-11
1. Хувилбар ба хүчин төгөлдөр болох
Хувилбар 0.3-draft. Хүчин төгөлдөр болох огноо: [...]. Энэ нь pilot-д зориулсан ноорог бөгөөд хуулийн зөвлөгөө биш.
2. Үйлчилгээ ба талуудын үүрэг
TABLEGO нь ресторан хайх, ширээ захиалах, урьдчилан хоол захиалах боломж олгодог платформ юм. Хоол, ундаа, үйлчилгээг тухайн ресторан (үйлчилгээ үзүүлэгч) үзүүлнэ.
TABLEGO: захиалгын систем ажиллуулах, захиалга ба барьцааны мэдээллийг холбогдох ресторанд дамжуулах, захиалгын төлвийг танд мэдэгдэх. Ресторан: ширээ ба цэсийн мэдээллийг үнэн зөв байлгах, барьцааг бодит банкны гүйлгээтэй тулгаж шалгах, захиалсан үйлчилгээг үзүүлэх. Хэрэглэгч: үнэн зөв мэдээлэл оруулах, захиалсан цагтаа ирэх эсвэл хугацаанд нь цуцлах.
Хоол, үйлчилгээний чанар, рестораны байранд гарсан асуудлын хариуцлага: [ХУУЛЬЧ ШАЛГАХ]. TABLEGO-ийн хариуцлагын хязгаар: [ХУУЛЬЧ ШАЛГАХ]. TABLEGO ба рестораны хоорондох гэрээ: [...].
3. Захиалга ба барьцаа
Зөвхөн ширээ захиалах эсвэл 0₮-ийн урьдчилсан хоол барьцаагүй бөгөөд шууд баталгаажна.
Төлбөртэй урьдчилсан хоолны захиалгатай бол дүнгийн 50% (бүхэл төгрөгөөр дээш нь тоймлосон) барьцаа төлнө. Ширээг 60 минут түр барина.
Хоол бэлэн байх цагийг ширээний захиалгын цаг +0, +30, +60 эсвэл +90 минутаас сонгоно. Энэ нь зөвхөн гал тогооны цагт нөлөөлнө; ирэлт болон ирээгүйг ширээний захиалгын цагаас тооцно.
Захиалга хийснээр та өөрийн нэр, утасны дугаарыг тухайн ресторанд өгөхийг зөвшөөрч байна. [ХУУЛЬЧ ШАЛГАХ]
4. Төлбөрийн баталгаажуулалт
Барьцааг тухайн рестораны салбарын банкны данс руу шилжүүлж, шилжүүлгийн баримтын зургийг аппаар илгээнэ. Баримт илгээх нь төлбөр баталгаажсан гэсэн үг биш.
Рестораны менежер бодит банкны гүйлгээг шалгаж, гүйлгээний дугаар, хүлээн авсан данс, дүн, валютыг тулгасны дараа л барьцаа төлөгдсөнд тооцогдож, захиалга баталгаажна. Нэг банкны гүйлгээг хоёр захиалгад ашиглах боломжгүй. Менежер баримтаас татгалзаж болох бөгөөд тайлбар бичнэ.
Онлайн карт эсвэл QPay төлбөр одоогоор ашиглагдахгүй. Төлбөрийн маргаан: [ХУУЛЬЧ ШАЛГАХ].
5. Баримт хүлээгдэж буй болон хугацаа дууссан түр барилт
60 минутын дотор барьцаа төлөгдөөгүй, баримт илгээгээгүй бол захиалга автоматаар цуцлагдаж, ширээ чөлөөлөгдөнө. Төлбөр орж ирээгүй тул буцаалт тооцогдохгүй.
60 минутын дотор баримт илгээсэн бол менежер шалгах хүртэл ширээ захиалгын дуусах цаг хүртэл танд хадгалагдана. Менежер захиалгын дуусах цаг хүртэл батлах боломжтой. Үүний дараа зөвхөн татгалзах эсвэл тантай холбогдох боломжтой. Систем баримтыг автоматаар батлахгүй, автоматаар цуцлахгүй.
Баримтаас татгалзвал анхны 60 минутын хугацаа сэргэнэ. Хугацаа дууссан бол захиалга автоматаар цуцлагдана.
6. Цуцлалт ба буцаалт
Урьдчилсан хоолны барьцаатай захиалгыг та цуцлах эсвэл ирэхгүй бол: Таны ширээ захиалсан цаг хүртэл (мөн 15 минутын хүлээлт) зөвхөн танд зориулан барьж, хоолыг тань бэлтгэнэ. Тиймээс захиалгын цагаас 30 минутаас бага хугацааны өмнө цуцалбал эсвэл ирэхгүй бол ресторанд учирсан хохиролд deposit-ийн 5%-ийг хасаж, үлдэгдлийг буцаана. 30 минутаас өмнө цуцалбал 100% буцаана. [ХУУЛЬЧ ШАЛГАХ]
5%-ийн суутгал нь ширээг зөвхөн танд барьж, хоолыг бэлтгэснээр ресторанд учирсан хохирлын нөхөн төлбөр бөгөөд ресторанд үлдэнэ. Суутгалыг төлсөн барьцааны 5%-иар, бүхэл төгрөг рүү доош тоймлон тооцно (жишээ: 5,001₮ барьцаа → 250₮ суутгал, 4,751₮ буцаалт). [ХУУЛЬЧ ШАЛГАХ]
30 минутыг ширээний захиалгын эхлэх цагаас тоолно. Барьцаагүй (зөвхөн ширээ эсвэл 0₮) захиалгад буцаалт, суутгал байхгүй. Буцаалтын дүнг "Миний захиалга" хуудаснаас харна.
Барьцаа төлөхөөс өмнө эдгээр нөхцөлийг таны бодит дүнгээр харуулна. "Зөвшөөрч байна" гэж тэмдэглэсний дараа л дансны мэдээлэл болон баримт илгээх хэсэг харагдах бөгөөд зөвшөөрсөн цаг, нөхцөлийн хувилбар захиалгад хадгалагдана.
Энэ дүрэм 2026-11-11-ний шинэчлэлтээс хойш үүсгэсэн захиалгад үйлчилнэ. Түүнээс өмнө үүсгэсэн захиалгад тухайн үед хадгалагдсан нөхцөл (12+ цаг 100%, 6–12 цаг 80%, 1–6 цаг 50%, 1 цагаас бага 0%) хэвээр мөрдөгдөнө.
Банкаар шилжүүлсэн барьцааны буцаалтыг ресторан тантай шууд, 3 ажлын өдрийн дотор шилжүүлнэ. Менежер буцаалт хийсэн баримтыг аппад оруулж, TABLEGO гүйцэтгэлийг хянана.
7. Ресторан захиалгыг цуцлах
Ресторан зөвхөн дараах тохиолдолд захиалгыг цуцалж болно: давагдашгүй хүчин зүйл (ресторан хаагдах, цахилгаан, ус зэрэг ашиглалтын тасалдал, онцгой байдал), зочин дүрэм зөрчсөн, эсвэл зочин ирээгүй (no-show). Ресторан цуцалсан даруйд зочинд мэдэгдэнэ.
Ресторан цуцалсан тохиолдолд төлсөн барьцааг үргэлж 100% буцаана.
8. Хоцорч ирэх ба ирээгүй (no-show)
Захиалгын цагаас хойш ширээг 15 минут хадгална.
Урьдчилан мэдэгдэлгүйгээр 15 минутаас илүү хоцорвол рестораны менежер "ирээгүй" (no-show) гэж тэмдэглэнэ; систем 15 минут өнгөрөхөөс өмнө тэмдэглэхийг зөвшөөрөхгүй. Урьдчилсан хоолны барьцаатай бол барьцааны 5%-ийг хасаж, үлдэгдлийг буцаана. Барьцаагүй (0₮) захиалгыг зөвхөн бүртгэлд тэмдэглэнэ. [ХУУЛЬЧ ШАЛГАХ]
9. Хэрэглэгчийн үүрэг
Үнэн зөв мэдээлэл оруулж, бусдын нэрийн өмнөөс эрхгүйгээр захиалга хийхгүй, бусдын банкны гүйлгээний баримтыг ашиглахгүй байх.
10. Гомдол ба маргаан шийдвэрлэх
Гомдлыг TABLEGO-д [...] хаягаар гаргана. TABLEGO 1 ажлын өдрийн дотор хариу өгч, 7 ажлын өдрийн дотор шийдвэрлэхийг зорино. Зочин ба рестораны хооронд TABLEGO зуучлана.
Шийдвэрлэгдээгүй маргааныг цааш гаргах журам, харьяалал, хэрэглээний хууль: [ХУУЛЬЧ ШАЛГАХ].
11. Нөхцөлийн өөрчлөлт ба зөвшөөрөл
Нөхцөл өөрчлөгдөх бүрт хувилбарын дугаар болон хүчин төгөлдөр болох огноог шинэчилнэ. Таны захиалгад тухайн захиалгыг үүсгэх үеийн цуцлалтын нөхцөл хамаарна.
Бүртгүүлэх болон анхны захиалга хийхдээ та эдгээр нөхцөлийг тэмдэглэх нүдээр (checkbox) зөвшөөрөх бөгөөд зөвшөөрсөн хувилбарын дугаар хадгалагдана. Чухал өөрчлөлт гарвал дахин зөвшөөрөл авна. [ХУУЛЬЧ ШАЛГАХ]
12. Холбоо барих ба хуулийн этгээд
Хуулийн этгээдийн нэр: [...]. Регистрийн дугаар: [...]. Хаяг: [...]. Имэйл: [...]. Утас: [...].